2011-02-23
Монгол ардын дуу "Хонхон цэцэг"
Хонхон цэцэг

Хур бороо орохоор оо
Хонхон цэцэг сэргэнэ ээ хөө
Хонгор чамайгаа бодохоор оо
Хосгүй сэтгэл минь баясна аа хөө

Үер бороо орохоор оо
Өнгийн цэцэг ганхана аа хөө
Үеийн чамайгаа санахаар аа
Үнэнч сэтгэл минь баясна аа хөө

Зүсэр бороо орохоор оо
Зүлэг ногоо нь ганхана аа хөө
Зүрхний чамайгаа бодохоор оо
Зүүд нойронд минь учирна

Дов довын ногоо нь хөө
Даамай сайхан ургаа юу
Давхраат нүдтэй чамдаа би
Дассан сэтгэл минь тэмүүлнэ

Бор борын ногоондоо
Бяруу тугал бэлчинэ ээ хөө
Бүлтгэр нүдтэй чамайгаа
Бүх насаараа хайрална аа
Бичсэн: Enkhuush | цаг: 12:36 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих